“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
- Компанийн оноосон нэр: “ТӨРИЙН БАНК” ХК
- Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1
- Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, Эвэнт холл танхим
- Хурал болох өдөр, цаг: 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/
- Хурал болох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
- Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
- “Төрийн банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилсан тухай танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2024 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга.
Хэлэлцэх асуудал:
- “Төрийн банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлан;
- “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
- Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад мэдээлэл.
Хувьцаа эзэмшигч Та 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.statebank.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- “Төрийн банк” ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1;
Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1 хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг байна.
Хурал зохион байгуулах комисс




