Чөлөөтийн шигшээгийн бэлтгэлийн зааланд тарсан ЗАХИДАЛД юу өгүүлэв

Нийтэлсэн: Админ 2024-09-23 11:37:00
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн зааланд саяхан нэгэн нэргүй анхааруулга, захидал таржээ. Шигшээгийн тамирчид, багш дасгалжуулагч нарт хүрсэн энэ захидалд юу өгүүлсэн байв, яагаад олонд түгэхээс өмнө Холбооны удирдлагууд хурааж авав. Энэ захидалд одоогийн холбоогийн удирдлагуудын талаар өгүүлсэн нь тэднийг сандаргаж, нэргүй захидлыг “устгах”-ад хүргэсэн бололтой. Холбооны удирдлагуудын хүнд үзүүлэхийг хүсээгүй захидлыг бүрэн эхээр нь, засваргүйгээр хүргэж байна.

Захидалд,
“Б.БАТТУЛГЫН ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛСОН ТҮҮХ БА ЦААШДЫН АМЬДРАЛЫН ЗАМНАЛ
Б.Баттулгын чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ажилдаа залилангийн элемент оруулсан тухай. Анх Цэрэндагва, Лхажав 2 гавьяатын туслах дасгалжуулагчаар 73-р сургууль дээр дасгалжуулагчийн ажлыг эхлүүлсэн байдаг. Арслан клубыг анх байгуулахдаа Лхажав багшийн 73 -р сургуулийн хүүхдүүдийг урвуулж авчээ. Арслан клубийн шавыг ийнхүү тавьжээ. Комүци компанийн захиралтай Тамиртай Арслан клубийг үүсгэн байгуулжээ. Мөн Баяраагийн Наранбаатарыг МУГД Намшираас ургуулан авч, УАШТ-д түрүүлж үзээгүй байхад нь ДАШТ-д оролцуулжээ.
Энэ үйл явдлаас болж тухайн үеийн улсын аварга Энхтөр нь АНУ-д амьдрахаар явжээ. (Гадаадад сайн барилддаг гэдэг томьёог Б.Баттулга, А.Басхүү нар Б.Наранбаатарт зориулж гаргажээ.) Бээжингийн олимпод Б.Наранбаатарыг бэлдэж барилдуулна гэх нэрээр Эрдэнэт үйлдвэрээс их хэмжээний мөнгө гаргуулсан байдаг. Тухайн үеийн захирал Ганзориг нь А.Басхүү, Б.Баттулга нар нь чадна чадна гээд мөнгө бэлдүүлчхээд, чадаж байгаа чин хаана байна гэж ам асууж байжээ. Комүци-ийн Тамирыг их хэмжээний мөнгөөр хохирол учруулаад гол гаргажээ. Тамир нь шүүх сэргийлэхэд өгөх гээд явж байхад нь А.Басхүү багш нь Тайванийн дасгалжуулагчаар явуулах арга саам олж бултуулсан байдаг юм. Б.Баттулга өөрийн хүчээр Тайвань явсан юм шиг хүн амьтанд ярьж явдаг муухай талтай. Тайванд ажиллаж байх хугацаандаа шүрний наймаанд орж бүх юмыг мөнгөөр шийддэг арга саам нь улам их даамжирч Д.Сумъяабазар аваргын 2016 оны сонгуульд оролцож, аваргад шүрэн толгой бэлэглэж шигшээ багийн ахлах болсон түүхтэй. Тухайн үедээ Д.Сумъяабазар, А.Басхүү, Цэрэндагва, Лхажав багш нарын толгойг гашилтал барьж байна ш тээ гэж өөрийгөө магтан дуулж байлаа. Б.Баттулга нь тамирчин дасгалжуулж чадахгүй ч дарга сайн дасгалжуулах ёстой гэдгийг үлгэрлэн харуулж яваа хүн. Б.Баттулга нь Монголд муу муухай олон зүйлийг нэвтрүүлсэн. Нэгдүгээрт шүүгчид хахууль өгөх, дарга дасгалжуулах, гадаадад сайн барилддаг бөх нэр томьёо гаргасан, шавьтайгаа явалдах Дарга дасгалжуулах. Эхний хүн Тамир. Дараагийн дасгалжуулсан хүн А.Басхүү, ээлжит тархи угаасан хүн Д.Сумъяабазар, одоогийн дасгалжуулж буй хүн Я.Содбаатар.
Гадаадуудтай сайн барилддаг гэсэн нэр томьёо. Б.Наранбаатар, Мянганбаяр (америк стильтэй)
Шавьтайгаа явалдах моод...!!!
Шүүгчид мөнгө өгөх...!!!
Б.Баттулга нь өөрийн охиныг өөрийн шавьтайгаа хардсан улмаас 6 жилийн ял өгүүлжээ. Түүнээс болж өөрийн шавь Ц.Гантөгст удаа дараа зодуулсан байдаг.
2022 оны ДАШТ-д сайн оролцсон эрэгтэй багийг хорлон бутаргаж, тамирчдыг хорлож Парис 2024 гэсэн залилангийн байгууллага байгуулж, дэлхийн том бөхчүүдэд татварын мөнгөөр очиж, бэлтгэлийг нь хангаж өглөө. Бид урьдах он жилүүдээс сургамж авах хэрэгтэй. Б.Наранбаатар Спортын газрын дарга болж, Д.Дагвадорж аварга ерөнхийлөгч болоход холбоог бүр хоёр тийш нь болгосон. 2015 оны ДАШТ-д сайн оролцож, дараа жилийн олимпод муу оролцсон байдаг юм. Яг одоо чөлөөт бөхийн эрэгтэй багт ийм явдал тохиолдоод байна. Бид олон ерөнхийлөгчтэй байж үзсэн. С.Батболд, Ч.Ганзориг, Т.Бадамжунай, Ж.Гүррагчаа Бид байхад Б.Баттулга, асан бодлого явуулдаг байлаа. Л.Чинбат, Д.Дагвадорж ерөнхийлөгчид харин бие даасан бодлого явуулж ажиллажээ. Д.Сумъяабазар, П.Гансүх нарын тархийг харин угааж өөрийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн бөлгөө. Залилангийн арга нь улам л нарийсч байна даа. Одоо бүүр давраад Я.Содбаатарын тархийг угаан өөрийн шавь Мянганбаярыг холбооны нарийн бичиг болгоод авлаа. Б.Баттулга нь Я.Содбаатарт ойртохын тулд Х.Баянмөнх аварга, З.Ойдов аваргуудад цагаан Сарын үеэр Адидас иж хувцас бэлэглэж байжээ. Я.Содбаатарт Б.Баттулгыг уулзуулж өгсөн хүн нь З.Ойдов аварга юм. Сая ДАШТ-д хариу барин З.Ойдов аваргыг авч явлаа. Холбоо гэрэлтэй гэгээгүй, хагаралтай хагаралгүй, хэрүүлтэй, хэрүүлгүй явах нь нарийн бичгийн даргын ур чадвараас маш их шалтгаалдаг. Жишээ нь урд урдах нарийн бичгийн дарга нарын туршлагаас харахад сайн үйлс хийвэл би хийсэн гэдэг, ямар нэгэн муу үр дагавар гарвал ерөнхийлөгч рүүгээ чихдэг. Өөрөө ажил хийхгүй, хүн очиж муулдаг, муулахдаа өөрийн дайсан мэт хорвоог бутаргадаг нь үнэн юм. Ажил сайжраасай гэсэн хүн нь холбооны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэсэн нэр хоч авдаг. Чөлөөт бөхийн дасгалжуулагч нарт үнэн шударга хүн байна уу. Дарга харахаараа мөнгө болж харагдаад нөгөө дасгалжуулагчаа муулж мөнгө олдог. Сонсож байгаа дарга нь ч гэсэн адилхан тэрийг сонсож кайф авдаг болсон. Б.Баттулгын шавь Мянганбаяр нь 2012 оны олимпын сорилгод жингээ хасч бэлтгэж байсан тамирчин Анхбаярыг хасуулж бэлтгэлтэй тамирчин хэмээн Мянганбаярын нэрийг УЗ-өөр оруулж эрхийн тэмцээнд явуулж байсан түүх бий. Тухайн үед Монгол улс 66кг-д эрхээ авч чадаагүй юм. Чөлөөт бөхийнхөн тунгаа бодоцгооно уу !!!” гэжээ.