PDAC 2024 чуулганы үеэр “Монголын өдөр” үйл ажиллагаа зохион байгууллаа

Нийтэлсэн: Админ 2024-03-05 12:56:00

Олон улсын Эрдэс баялгийн чуулганд оролцогчид, хөрөнгө оруулагчдад зориулсан MONGOLIA DAY арга хэмжээг зохион байгууллаа.

Танхим дүүрэн оролцогчтой байсан нь манай улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын сонирхол, идэвхи өндөр байгааг харууллаа, баяртай байна.

Салбарын яамны зүгээс Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв, яагаад манай улсад хөрөнгө оруулах нь зөв бэ талаар, хөрөнгө оруулагч нартай харилцан үр ашигтай хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар илтгэл, мэдээллээ танилцууллаа.

Мөн манай уул уурхайн томоохонтөслүүд өөрсдийн танилцуулгаа хийв. Салбарын хөгжлийн түүчээ болж, улсаа амжилттай сурталчилсан:

  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry
  • kumyang co.ltd
  • Erdenes Mongol
  • Oyu Tolgoi
  • Badrakh Energy
  • Erdene Resource Development Corporation
  • Steppe Gold - ATO gold mine
  • xanadu mines
  • Mongolian National Mining Association нарт талархаж байна.

Бид MONGOLIA DAY арга хэмжээг 2 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Монгол улс, тэр дундаа манай уул уурхайн салбар өдрөөс өдөрт хөрөнгө оруулалтад таатай болж өөрчлөгдөж буй талаар;

хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх талаар;

хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай байлгаж, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах талаараа хөрөнгө оруулагч нарт сурталчлахад арга хэмжээний гол зорилго оршдог билээ.