Барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд шийтгэл оногдууллаа

Нийтэлсэн: Админ 2023-12-04 12:50:00

“Ш У” ХХК-аас гаргасан ““Ш У” ХХК-ийн эрх эзэмшдэг “Central office” барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байна” гэх гомдлын дагуу оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, “М Т” ХХК-ийг холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шалгалтын үр дүнд “М Т” ХХК нь “Ш У” ХХК-ийн эрх эзэмшдэг “Central office” барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй барилга дээр байршуулж, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул “М Т” ХХК-ийг 3.000.000 төгрөгөөр торгож, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан.

Улсын байцаагчийн уг шийдвэрийг холбогдогч “М Т” ХХК эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд шүүхээс улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.