Д.ДАМБА-ОЧИР: ЗАСГИЙН ГАЗРЫГ АВЧ ҮЛДЭХ КНОП ДАРСНЫХАА ТӨЛӨӨ ГҮТГЭГДЭНЭ ГЭЖ БОДСОНГҮЙ

Нийтэлсэн: Админ 2018-12-13 6:23:57

Д.ДАМБА-ОЧИР: ЗАСГИЙН ГАЗРЫГ АВЧ ҮЛДЭХ КНОП ДАРСНЫХАА ТӨЛӨӨ ГҮТГЭГДЭНЭ ГЭЖ БОДСОНГҮЙ


 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг албан тушаалаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрээс “Сапфир стоун” гэх компанидаа зээл авсан гэж яригдаад байгаа.


Харин тэрбээр энэ талаар “"Сапфир стоун" гэх ХХК надтай холбоогүй бөгөөд ЖДҮС-аас зээл авахад нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улс төрийн тогтвортой байдлыг сахиж, шударга бус зүйлсийн эсрэг зогсож Засгийн газрыг авч үлдэх кноп дарсныхаа төлөө ийнхүү гүтгэгдэнэ гэж бодсонгүй” хэмээн эрс няцааж буй бөгөөд цахим хуудсанаа ийн нийтэлсэн юм.


Түүнчлэн өмнөх долоо хоногийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний мөнгийг гурван хувийн хүүтэй аваад 50, 60 хувийн хүүтэй мөнгө угаагаад байгаа юм. Энд одоогоор гурван хүн мөнгө угаасан тодорхой болоод тэр гурван хүнийг сайдаа томилсны дараа оруулж ир гээд байгаа юм билээ. Нийслэлийн Прокурор дээр яллах дүгнэлт үйлдсэн юм билээ. Үүнийг УИХ-д өгөх гэж байгаа юм билээ. Би Ерөнхий Прокуророос “Хэвлэлийнхэн асуугаад байна яг хэзээ оруулж ирэх юм бэ” хэмээн асуусан. Тэгсэн сайдыг нь томилохыг хүлээе. Тэгэхгүй бол төр гацааж байгаа юм шиг болно. Нэгэнт нотлогдсон зүйл учир бид эргүүлэн татах бичиг өгөх гэж байгаа гэсэн” хэмээн ярьсан. Үүнд яригдаж буй гурван хүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм.


Б.Лхам