“...Улс төрийн санхүүжилттэй” гэх жагсаалын “обьект” нь юу вэ?!

Нийтэлсэн: Админ 2023-11-24 9:01:00
Улс төрийн зарим нам, тодорхой улстөрчдийн “санаачилга” бүхий жагсаал 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд болох талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн гол нь уг жагсаал “...Улс төрийн санхүүжилттэй “ байж болзошгүй аж. Энэ ноцтой.
 
Ийм улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулах нь хуулийн чанга хариуцлага хүлээдэг. Өнгөрсөн жил нүүрсний хулгайн эсрэг жагсаалд “нөлөө” орсон нь тэр дороо тодорхой болж байв. Одоо тэрхүү жагсаалын асуудлаар нэр бүхий улстөрч шүүгдэх гээд байж байна. Түүнийг мөрдөгч, прокурорууд Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэсэн маш хатуу ял шийтгэлтэй зүйл заалтаар буруутгажээ. Ер нь бол “...Энэ жагсаал улс төрийн санхүүжилттэй юу, үгүй юу” гэдгийг хууль хяналтынхан төвөггүй мэдчихнэ л дээ.
 
Гэхдээ энэхүү жагсаал нэлээд олон хоногийн өмнөөс “..Улс төрийн санхүүжилттэй” гээд сураг нь дуулдаад эхэлсэн. Гэсэн хэрнээ “...Ямар зорилготой, хэн рүү чиглэх вэ” гэдэг нь дуулдахгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “...Улс төрийн санхүүжилттэй” гэх жагсаал болох юм бол “обьект” нь юу вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх