Байнгын хороо гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 78, намын жагсаалтаас 48-ыг нь сонгохыг дэмжлээ

Нийтэлсэн: Админ 2023-05-31 12:09:00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 78, намын жагсаалтаас 48 гишүүн сонгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болоод байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 78-ыг мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчилнө. Өмнөх хэлэлцүүлгийн дараа 76 гишүүнийг тойргоос сонгож, 50 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор болоод байсан ч УИХ-д суудалтай намууд энэ харьцааг 78:48 болгож байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Тойргоос сонгогдох гишүүдийн тоог хоёроор нэмж байгаа нь нийслэлийн мандатын тоог нэмэх шаардлагатай холбоотой бололтой. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэхүү хувилбарыг дэмжлээ. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх гэж байна.