Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Нийтэлсэн: Админ 2023-04-03 11:39:03

Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь:

  • Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,
  • 07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,
  • 15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,
  • 29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсанулс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.