Монголын эрэгтэй шигшээ баг 3х3 төрлийн Азийн аварга боллоо

Нийтэлсэн: Админ 2023-04-03 11:37:34

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцсон юм. Харин эрэгтэй шигшээ багийнхан Австрали улсын шигшээ багийг хожиж Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ.

Манай улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатны эхний тоглолтдоо ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Тус тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор багийн ахлагч Д.Дэлгэрням тодорлоо. Мөн бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдэв.