Монголын гимнастикийн тамирчин Б.Оргилболд, Б.Энхтөгс нар хойд хөршөөс гурван медальтай ирлээ

Нийтэлсэн: Админ 2023-04-03 11:36:08

ОХУ-ын Екатеринбург хотод аэробик гимнастикийн “Legends Challenge Games-2023” олон улсын тэмцээн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 1-нд болов.

Тэмцээнд Монгол, ОХУ, Армени, Алжир, Беларус, Израйл, Казакстан, Кипр, Киргиз, БНХАУ, Сири, Узбекстан улс (12 орон)-ын 2300 тамирчин насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бол манай улсаас хоёр тамирчин оролцоход эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оргилболд хүрэл, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Энхтөгс хүрэл медаль хүртлээ.

Тэд ганцаарчилсан төрөлд медаль аваад зогсохгүй хосын төрөлд хүрэл медаль хүртсэн юм.    

Б.Бат