Б.Жавхлан: Ирэх онд шинэ төсвийн хөрөнгө оруулалт байхгүй, хуучин хөрөнгө оруулалтуудыг дуусгана

Нийтэлсэн: Админ 2022-11-11 14:29:43

2023 оны төсөв батлагдлаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.


Тэрбээр "2023 оны төсвийг баталлаа. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Боловсролын салбар болон дэд бүтцийн салбар дээр хөрөнгө оруулалтууд үргэлжилж явна. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яам дээр өмнө энэ онд эхэлсэн хөрөнгө оруулалтууд шилжих маягаар хэрэгжинэ. Мөн боомтуудын хөрөнгө оруулалтууд үргэлжилж явна. Есдүгээр сард УИХ-д өргөн барихдаа Төсвийн хөрөнгө оруулалтуудын 86 хувь буюу 916 төслийг ирэх онд дуусахаар өргөн барьсан. Үүнд УИХ өөрчлөлт орсонгүй. Тиймээс үргэлжлээд явна.

Тухайлбал, шинэ хөрөнгө оруулалтууд байхгүй. Харин 2019 оноос хойш дуусаагүй хөрөнгө оруулалтуудыг дуусгана.

Ирэх онд шинэ төсвийн хөрөнгө оруулалт байхгүй, хуучин хөрөнгө оруулалтуудыг дуусгах төсөв батлагдлаа. Мөн төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлаад, төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу үргэлжлэх төсөв юм. Ковидын хууль дуусаж, төрийн хэмнэлтийн хууль руу үргэлжлээд орно гэсэн үг. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар энэ жилийн гүйцэтгэл, өргөн барьсан төсөв дээрээ дор хаяг нэг их наяд төгрөгийн алдагдлыг бууруулж батлагдлаа” гэв.