Төрийн банкны ногоон зээлийг сонгоорой

Нийтэлсэн: Админ 2022-10-08 14:39:00

БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Ногоон технологи-2022” үзэсгэлэн Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж байна. Үзэсгэлэнд Монгол орны уур амьсгалд тохирсон байгальд ээлтэй техник технологи, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж байгаа бол банк санхүүгийн салбарынхан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Төрийн банк 2019 оноос хойш байгальд ээлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд өдөрлөгийн үеэр хүүний хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулан явуулын банк ажлуулж байна. Хэрэв та байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл зэргийг сонирхож байгаа бол тус өдөрлөгөөр зочлонгоо Төрийн банкнаас өөрт хэрэгтэй санхүүгийн үйлчилгээг авах боломжтой юм байна. Үзэсгэлэн маргаашийг дуустал үргэлжилнэ.