Л.Оюун-Эрдэнийн ‘ИХ ЭВСЭЛ’-ийн ЗАСГИЙН ГАЗАРТ АН болон ХҮН-ээс дараах сайдууд томилогдохоор тохирчээ

Нийтэлсэн: Админ 2022-08-23 18:20:00

Монгол улс төдийгүй Дэлхий нийт Ковид-19 цар тахлын дэгдэлт буурахтай зэрэгцээд ОХУ, Украйны дайн, Тайваний хойгийн мөргөлдөөнт байдал гээд шинэ дэг журмын өмнөх амаргүй үеийг туулж байна.

Эдгээр асуудал Монгол улсын нийгэм, эдийн засагт бараа бүтээгдэхүүний тасалдал, үнийн хөөрөгдөл зэрэг олон хүнд асуудлыг бий болгож Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүнд нөхцөлд байгаа нь нууц биш.

Дотоод, гадаадын улс төрийн нөхцөл байдалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “ИХ ЭВСЭЛ’-ын засгийн газар байгуулж хүнд цаг үед Засгийн тогтвортой байдлыг хангаж явуулах нүүдэл хийхээр зэхэж буйг улс төрийн хүрээнд жиг, жуг ярьж байна.

Давхар дээлтэй байх боломж Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ‘ИХ ЭВСЭЛ’-н Засгийн газар байгуулах замыг нээж өгсөн.

УИХ-д сууудалтай намууд болох АН, ХҮН намуудыг Засгийн газарт багтаахаар удаа дараагийн яриа хэлцлүүд хийгдэж буй талаар мэдээлэл цацагдсан. АН-д 3 сайд, ХҮН-д 1 сайдын санал тавьсан ч ХҮН намын дарга Т.Доржханд АН-тай дүйх сайдын суудал өг, үгүй бол ‘ИХ ЭВСЭЛ’ ХҮН-ээс орохгүй гэж шахаж буй гэнэ.

АН болон ХҮН-ээс дараах хүмүүс сайдын суудалд яригдаж буй талаар ихэд нууцалж байгаа сурагтай.

 

ШАДАР САЙД – УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ ЭСВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД

АН-аас Д.Ганбат Шадар сайдад яригдах нь зүйн хэрэг. Тэрээр АН намын хуваагдал, хагарлын үед парламент дахь тулах цэг болж ирсэн. АН-ын бүлэг дотроо туршлагатай парламентч төдийгүй, улс төрийн туршлага ч намынхнаасаа тохой илүү.

ХҮН-ын дарга Т.Доржхандын хувьд 2016 оны сонгуульд МАН, АН намын нэр бүхий ах нарын улс төрийн золиос болсон хэдий ч өдий хүртэл ХҮН намаа манлайлж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулийн үр дүнгээр улс төрийн 2 дахь хүчний хэмжээнд авч ирсэн томорч буй улс төрч.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД – Ш.АДЬШАА

Төрийн ажлын 20 гаруй жилийн туршлагатай. УИХ-ын 2020 оны сонгуульд 7 дахиа хүч үзэн гишүүн болсон тууштай улс төрч. Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулгатай ойр тул түүний харъяаны яаманд очих зүйн хэрэг.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД – С.ОДОНТУЯА

Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарын дутагдал, хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдрэмжтэй улс төр хийж олны дэмжлэгийг авсан. Улс төрд олон жил явсан, туршлага талаасаа түүнтэй дүйх эмэгтэй гишүүн ховор.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД – Н.ГАНИБАЛ

Орон нутгаас сонгогдсон, хөдөөгийн малчдын жаргал, зовлонтой хамгийн ойр эрхэм. Давхар дээлийн асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсаныг нь уншигчид мэдэх байх.

 

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД – Б.НАЙДАЛАА

Банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай төдийгүй ногоон зээлийн сан, Монгол улсад ногоон эдийн засгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг татсан туршлагатай. Эдийн засгийн суурь шинэчлэл хийх, урт хугацааны өсөлтийг бий болгох мэдлэг чадвартай хөгжлийн эдийн засгийн мэргэжилтэн.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД – Д.ГАНТУЛГА

Иргэд эрх баригчдаас тэтгэврийн дорвитой шинэчлэл хийхийг удаан хүлээж байгаа. Тэтгэврийн шинэчлэлийг улс төрчид хийж чадахгүй өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Одоо салбарын мэргэжилтэнд итгэл өгөөд үзэхэд буруудахгүй биз ээ. Лондонгийн тэтгэврийн санг удирдаж байсан туршлагатай гэдэг.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД – П.НАРАНБАЯР

“Шинэ Монгол”-ын гэх тодотголтой П.Наранбаярыг олон нийт тодруулбал Баянзүрхчүүд боловсролын салбарт реформ хийх хүн гэж хүлээдэг. Онцгойлон бага, суурь боловсролын шинэчлэлийг цаг алдалгүй хийх болсныг ам уралдан ярьж буй энэ цаг үед боловсролын сайдад хамгийн тохирох хүмүүсийн нэг байж болох юм.

  • Зочин

    2022-09-25 | 20:08:59 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • Зочин

    2022-09-06 | 8:38:31 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • -->