"Автотээрийн үндэсний төв" ТӨҮГ мод тарилаа

Нийтэлсэн: Админ 2022-05-07 13:47:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар мод тарих үндэсний өдрийг жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гариг болгон зарласан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, тус үйлдвэрийн газрын 70 гаруй ажилтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах автотээврийн хөшөөний орчимд мод тарилаа.

May be an image of 4 people and people standing

Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн автотээврийн төв, салбарууд үйлдвэрийн газрын захирлын баталсан 1 ажилтан 1 мод удирдамжийн хүрээнд тухайн орон нутгийн ЗДТГ, аж ахуй нэгжүүдтэй хамтран мод тарих ажлыг зохион байгуулж байна.

Цаашлаад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах автотээвэрчдийн гэрэлт хөшөөг автотээврийн үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, эцэг эхийн зөвлөл, залуучуудын холбоо хамтран өөрийн болон хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагуудын хандив тусламжаар тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.