Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе

Нийтэлсэн: Админ 2022-04-20 11:57:00

Ойн тухай хуульд "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хаврын хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг заасан байдаг. Иймд иргэд түймрийн эрсдэлтэй цаг хугацаанд байгаль орчин болон бусдын эд хөрөнгөд санамсаргүй учруулсан хохирол нь гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсгэх магадлалтай тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

  • Ил галаа гүйцэд унтраах
  • Ойд шилний хаягдал үлдээхгүй байх
  • Хуучин хувцсаа шатаахгүй байх
  • Шар өвс шатаахгүй байх
  • Тамхины ишээ бүрэн унтраах
  • Чүдэнз зурсан бол гүйцэд унтраах
  • Үнс нурмаа таглаатай саванд хийх

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР