Сэрэмжлүүлэг

Нийтэлсэн: Админ 2021-08-19 10:20:00

Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний шороон зам усанд автаж сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумдаас Мөрөн сум руу орох хөдөлгөөний хязгаарлалаа гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иргэд, тээвэрчид аялал, зугаалгаар явах, орон нутагт зорчихдоо холбогдох байгууллагуудаас гаргасан цаг агаар, замын нөхцөл байдалтай холбоотой зөвлөмжийг дагаж тээврийн хэрэгсэл болон хувийн бэлтгэлийг сайтар хангаж тээвэрлэлтэд гарах, гол нуурын ус нэмэгдсэнтэй холбогдуулан зөвшөөрөгдөөгүй зам, гармаар гол, мөрөн гарахгүй байхыг анхааруулж байна.