Улаанбаатар хот – Завхан аймгийн Отгон сумын чиглэлд хот хоорондын тээвэр зорчиж эхэллээ

Нийтэлсэн: Админ 2021-08-24 10:03:00

ХХ109 дугаартай “Улаанбаатар хот – Завхан аймгийн Отгон сум”-ын чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинээр нээгдлээ.

Завхан аймгийн Отгон сум нь Хангай нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат "Отгонтэнгэр уул"-ын өвөрт оршдогоорооо онцлог бүс нутаг юм.

Тус чиглэл нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ байхгүй Завхан, Баянхонгор аймгийн алслагдсан 5 сум / За.Отгон, Бнх.Бөмбөгөр, Бнх.Бууцагаан, Бнх. Хүрээмарал, Бнх.Баянбулаг/-ыг дайран өнгөрч ард иргэдэд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг илүү ойртуулан хаалганаас хаалганд үйлчилгээг үзүүлж байна.