Коронавирусний Дельта хувилбараар өвдсөн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ

Нийтэлсэн: Админ 2021-07-23 12:44:39

Коронавирусний дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Уг хувилбараар халдварласан тохиолдолд 

  • Суулгах
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Булчин өвдөх
  • Урт хугацаагаар толгой өвдөх
  • Бөөлжих
  • Хоолой өвдөх
  • Бие тавгүйрхэх, ядрах шинж тэмдэг илэрдэг байна.

Дээрх шинж тэмдэг илэрвэл коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм.