Нийслэлд 514, орон нутагт 724 тохиолдол шинээр батлагдаж, зургаан хүн нас баржээ

Нийтэлсэн: Админ 2021-07-23 12:41:49
 

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1243 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 153,782 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 1238 нь дотоодын халдвар бол тав нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ. Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 514 нь нийслэлд,
  • 724 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
  • Түүнчлэн 2732 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9944 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,164 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

 

  • Хөнгөн – 5961
  • Хүндэвтэр- 2825
  • Хүнд – 944
  • Маш хүнд - 214 хүн байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх