ШШГЕГ: Нийт батлагдсан тохиолдлын 18 нь тусгаарлагджээ

Нийтэлсэн: Админ 2021-04-06 19:10:00

409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн ирсэн хоригдогчоос халдвар илэрлээ. Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар юм байна. Халдвар илэрсэн хоригдогч нараас бие эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг илэрсэн зүйлгүй гэнэ. Шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байгаа аж.


Нийт хоригдогч нараас шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлжээ. Нийт батлагдсан тохиолдол 70. Үүнээс 18 нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагджээ. Үлдэх 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид байрлах түр тусгаарлах байр тусгаарлан эмчилж байгаа юм.     

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны Цар тахал “Covid-19” буюу коронавирус тархаж буйтай холбогдуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм байна.

Шүүхийн ажил тасралтгүй явагдаж байгаа учраас шинээр таслагдан ирж байгаа хоригдогчдыг хүлээн авах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 20-30 этгээд зөрчлийн болон эрүүгийн хуулиар шийтгэгддэг. Мөн энэ тооны хоригдол, хоригдогч суллагддаг учраас халдвар тархах эрсдэлтэй нөхцөл бий болж байна.

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

1 сэтгэгдэл

  • Yzykicks

    2021-04-08 | 14:39:51 Хариулах

    Its Primeknit upper is layered in shades of bone, beige and grey on the lateral side, while the medial features an entirely monochrome speckled cheap fake Yeezy Ash Pearl. Underfoot, things are same as ever, too, the boost™ cushioning almost visible through the model’s signature translucent, ridged outsole.

Сэтгэгдэл үлдээх