Н.Алтанхуяг АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлжээ

Нийтэлсэн: Админ 2021-03-05 20:37:04

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, материалаа дотоод сонгуулийн хороондоо бүрдүүлж өгчээ. Энэ талаараа тэрээр цахим хуудастаа “Намынхаа гишүүдийн хүсэлт, шаардлагыг хүлээн авч Ардчилсан Намын даргын сонгуульд материалаа бүрдүүлж өглөө” гэж бичсэн байна.

Өнөөдөр АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгч дууссан бөгөөд 10 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн байна. Өмнө нь тус намын даргыг нийт гишүүдээрээ сонгуульхад таван хүн өрсөлдсөн бөгөөд тэднээс ийнхүү Н.Алтанхуяг дахин нэрээ дэвшүүлжээ. Гэхдээ дотоод сонгуулийн хорооноос хэн хэнийг намыг даргын сунгаанд оролцуулахыг эцэслэн шийдвэрлэх бололтой.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх