Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн: Админ 2021-03-04 10:29:44

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.

Тодруулбал,

  • Оюутан-62
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
  • Өндөр настан -3
  • Эрүүл мэндийн шалтгаантай -3
  • Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж.
  • Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.

Иргэдийг аль улсаас ирж байгааг харвал:

  • Унгар -65
  • Австри-6
  • Чех-4
  • Польш-2
  • Украин-2
  • Словак-1
  • Бельги-1 иргэн тус тус ирж байна.