20 мянган тун "Спутник" вакцин маргааш ирнэ

Нийтэлсэн: Админ 2021-02-26 12:12:42

ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20 мянган тунг Монгол Улсад маргааш /2021.2.27/ авчрах гэж байна. Тус вакцины дараагийн татан авалтын бэлтгэл ч хангагдсан аж. Спутник вакциныг Сөүлд  хүргэсэн  бөгөөд өнөөдөр Монгол Улсад авчрахаар төлөвлөсөн байв. Гэвч МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн  тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилсон байна. Улмаар тус нислэг маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөж байна.

Монгол Улс нь Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эхний вакцин буюу "АстраЗенека"-гийн 150 мянган тун вакцин энэ сарын 22-нд ирсэн бол дараа нь, БНХАУ-аас 300 мянган тун ирсэн билээ.