Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байна

Нийтэлсэн: Админ 2021-02-25 12:16:23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, 2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байна гэлээ.

Ерөнхий сайд үргэлжлүүлэн хэлэхдээ, ирэх тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэлтэй асуудал багагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Удахгүй бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Ковид-19 цар тахлын үед зогссон аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээж, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр болон дипломат ажлыг илүү хөнгөвчлөх зүйлсийг ярилцан төлөвлөгөөг илүү тодорхой болгоно. Цаашид эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлж цар тахлыг сөрсөн арга барилаар ажиллахыг уриалж буйгаа хэллээ.