Э.Болормааг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ

Нийтэлсэн: Админ 2021-02-25 10:07:32

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.