QR код уншуулахгүй байгаа ААН-үүдэд хуулийн хариуцлага тооцно

Нийтэлсэн: Админ 2021-01-19 9:52:05

МХЕГ-аас “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамж, НЗД-ын А/06 дугаартай “Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 8 хүнсний зах, худалдааны төвд  хяналт шалгалтыг хийжээ. 

Шалгалтад Ханталст ХХК-ийн Баянзүрх худалдааны төв, Маркет плейс менемжмент ХХК-ийн Баянзүрх зах-1, 2, Эко Могул ХХК-ийн Амгалан зах /ажиллаагүй/, Номин тав трейд ХХК-ийн Номин агуулах худалдаа, Нарантуул трейд ХХК-ийн Баялаг ундраа худалдааны төв, НОУХТ-ийн өргөтгөл зэрэг зах, худалдааны төв, агуулах худалдааны газрууд хамрагдлаа. 

Хяналт шалгалтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Эко Могул ХХК-ийн Амгалан зах 2021 оны 01  дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн  үйл ажиллагаа түр зогсоож, тус захын 32 ажилтан, лангуу түрээслэгч 187 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаа тул үйл ажиллагаа явуулаагүй байна.
Илэрсэн зөрчил:

  • Шалгалтаар ажилтан болон үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй, QR код буюу бүртгэлийн цэгийг байршуулсан боловч үйлчлүүлэгчдээр уншуулсан байдал хангалтгүй, хүн хоорондын зай бариулаагүй, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол үзэж хэвшээгүй, бүртгэлийг бүрэн хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. 
  • Нарантуул трейд ХХК-ийн НОУХТ-ийн өргөтгөл газарзүйн байрлал буруу үүсгэж шинэчилсэн учраас QR код уншилт хангалтгүй байна. QR код уншуулсан иргэн-112, код уншуулах боломжгүй гар бүртгэлээр бүртгэсэн-2312 иргэн.  
  • Ханталст ХХК-ийн Ханталст худалдааны төв үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмждэггүй, иргэдийн QR код уншуулалтын хяналт сул, бүртгэл бүрэг хөтөлдөггүй зөрчлүүд байна. QR код уншуулсан иргэн-152, код уншуулах боломжгүй гар бүртгэлээр бүртгэсэн-151 иргэн.  
  • Батсарай ХХК-ийн Баянзүрх-2 худалдааны төв иргэдийн QR код уншуулалт хангалтгүй бүртгэл бүрэн хийдэггүй зөрчил байна. 
  • Маркет плейс менемжмент ХХК-ийн Баянзүрх зах QR код уншуулсан иргэн-184, код уншуулах боломжгүй гар бүртгэлээр бүртгэсэн-203 иргэн
  • Нарантуул трейд ХХК-ийн Баялаг ундраа худалдааны төв QR код уншуулсан иргэн-176, код уншуулах боломжгүй гар бүртгэлээр бүртгэсэн-23 иргэн
  • Номин тав трейд ХХК-ийн Номин агуулах худалдааны төвд QR код уншуулсан иргэн-170, код уншуулах боломжгүй гар бүртгэлээр бүртгэсэн-182 иргэн. Касс 395 хүнд үйлчилсэн байна.

Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, QR код уншуулалт хангалтгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор төлөвлөн ажиллаж байна гэж БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

 
 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх