Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийв

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-28 11:52:47

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчидтай хамтран аймаг орон нутгийн түвшинд коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн  гуравдахь шатны үнэлгээг хийлээ. Үнэлгээг Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийсэн бөгөөд коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх “өндөр” гэж тодорхойлогдсон. Түргэвчилсэн үнэлгээний дүн болон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргаж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх