ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-28 11:48:42
Монголын хөлбөмбөгийн холбооны дээд өчигдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Тэмцээний үеэр нэгэн баяр, гуниг хосолсон үйл явдал өрнөсөн нь шүүгч Д.Түмэнбаяр зодог тайлах ёслол байв. 2004 онд анх шүүгч болсон түүний замнал 17 жил үргэлжилж, нийт 1241 тэмцээн уралдаанд шүүхдээ 277-д нь дээд лиг, 170-д нь футзалын дээд лигийн тоглолт юм. Тэрбээр 2014 онд улсын шүүгч, 2018 онд "Алтан шүгэл" шагнал хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарч явсан удаатай.
 
 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх