Цэцдийн зөвлөлийн хурал ирэх сард болно

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 21:35:38

Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан олон жил болж байгаа. Хоёр талын үл ойлголцлын балгаар бөхчүүд эцэстээ бөхийн өргөөндөө барилдах боломжгүй болж, холбоо нь Баяр наадмын бөхийн барилдаан зохион байгуулж чадахгүйдээ хүрсэн. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэхээр саяхан маргалдагч талууд эвлэрлийн гэрээ байгуулж, “Их Эе”-ийн хурлаа зохион байгуулахаар санал нэгдсэн. Хэрэв тэд энэ хурлаа амжилттай даван туулж гарвал он удаан жил үргэлжилсэн талцал арилна хэмээн олон хүн найдаж байгаа. Харин “Их Эе”-ийг зохион байгуулахын тулд Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж, тэндээс дараагийн шатны хурлын товыг тогтоох учиртай юм. Цэцдийн зөвлөлийн хамтарсан хурлыг энэ сарын 5-нд зохион явуулсан бөгөөд ирц хангалтгүй хэмээн гомдол мэдүүлсэн хүн гарчээ. Иймд Цэцдийн зөвлөлийг дахин хуралдуулахаар шийдвэрлэж, ирэх сарын 24-ний 11:00 цагт хийхээр болсон байна.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх