С.Сарантуяа: Гүнгийн эхнэр амьдрал дээр жүжиглэдэг хүн

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 12:26:00
Зохиолыг бид маш олон удаа уншсан. Роман дээр нь ч ажилласан. Дараа нь жүжгийн зохиол бэлэн болоход найруулагч надад Вронский гүнгийн эхнэрийн дүрийг оноосон. Тухайн үеийн Оросын нийгмийн дээдсүүдийн хоорондын харилцаа, тэдний хандлагын тухай энэ зохиолд тодорхой өгүүлдэг. Энэ дундаас Анна бол өөрийгөө хайр сэтгэл, үнэнч шударга зангаараа илэрхийлж чадсан сонгомол дүр нь. Түүнийг тодруулан товойлгон харагдуулах дүрүүдийн нэг нь миний бүтээж байгаа гүнгийн эхнэр Варя Вронская. Амьдрал дээр жүжиглэдэг хүн олон. Үүний нэг тод жишээ нь миний дүр юм. Аль ч нийгмийн үед хүмүүс дээд доод давхаргад хуваагдаж л байдаг. Дийлэнх нь хэв маяг хөөцөлдөж зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө явдаг. Одоо ч бидний дунд байдаг тийм нэгэн дүрийг л тайзнаа амилуулах гэж хичээж байна даа.