Европын шилдэг хөлбөмбөгчний шагналд нэр дэвшигчдийг зарлажээ

Нийтэлсэн: Админ 2020-09-24 12:22:50

УЕФА Европын 2019-2020 улирлын шилдэг хөлбөмбөгчний шагналд “Манчестер Сити”-гийн Кевин Де Бруйне, “Байерн”-ы довтлогч Роберт Левандовски, мөн багийн хаалгач Мануэл Нойер нарыг нэр дэвшүүлснээ зарлав.

Нэр дэвшигчдийг Аваргуудын лиг, Европын лигт 2019-2020 улирлын тоглолтуудад оролцсон 80 багийн дасгалжуулагч болон 55 спортын сэтгүүлч шалгаруулсан бөгөөд дасгалжуулагчдад өөрийн багийн тоглогчоо нэр дэвшүүлэхийг хоригложээ.

10 жилийн түүхтэй тус шагналын финалын гурвалд анх удаа Криштиану Роналду, Лионел Месси нар багтаагүй байна. Европын шилдэг хөлбөмбөгчинд шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 1-нд Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудын сугалааны үеэр гардуулах ажээ.