П.Мөнхтулга Н.Батсуурь аваргатай зодолдсон уу

Нийтэлсэн: Админ 2020-06-16 10:08:00

Архангай аймгийн 1-р тойрогт сонгууль ид халж байна. Тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Пүрэвбаатарын Мөнхтулгын зодооны бичлэгийг МАН-ынхан удахгүй олон нийтэд дэлгэх талаар хов жив хөвөрч байна. Ингэх болсны шалтгаан нь өмнө нь хэний ч тооцож байгаагаагүй битүү морь Пүрэвбаатарын Мөнхтулга рэйтингээрээ хошуучилж эхэлсэн гэнэ. Тиймээс л МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа бололтой.

Бичлэгт юу байгаа нь тодорхойгүй ч, өмнө нь Улсын аварга Н.Батсуурьтай гар зөрүүлж байсан гэх яриа чих дэлсэж байна. Батсуурь аваргын хувьд өмнө нь мөн л зодоон цохион хийж байгаа бичлэг нь олон нийтэд ил болж байсан нэгэн. Чухам юунаас болж, хэзээ, хаана болсон нь тодорхойгүй ч МАН-ынхан бичлэгийг нь багагүй үнээр гартаа оруулаад байгаа сураг байна.

Сонгууль ид дундаа, зуны аагим халуун өдрүүдэд Архангайн улс төр халж өрсөлдөгчдийнхөө хойдох урдахыг ухах ажил ид ундарч байгаа аж. Энэ удаагийн сонгууль үзэх юм ихтэй сонгууль болж байгаагийн дээр бас нэг үзэх юм шинээр нэмэгдэх бололтой. Харцгааж л байя.

 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх