УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших нэр дэвшигчид эхнээсээ тодорсоор байна

Нийтэлсэн: Админ 2020-05-16 17:45:38

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших нэр дэвшигчид эхнээсээ тодорсоор байна. Орхон аймагт Б.Мягмарсүрэн, Ц.Батхуяг, Ц.Ойдов, Г.Өсөхбаяр нар горилж байсан. Гэтэл О.Баасанхүү МАХН-аас орж ирснээр АН-ны угшилтай дээрх горилогчид хасагдах дээрээ тулаад байна. Б.Мягмарсүрэнгийн намын дэд даргын албан тушаалтай. Дээр нь Орхон аймагт нэр дэвшихээр горилж буй дээрх эрхмүүдээс хамгийн нэр хүндтэй нь.

Тэгвэл Б.Мягмарсүрэнгээс дутахааргүй рейтинг өндөр хүний нэг нь Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг. Тэрбээр намын удирдлага гэдгээр квот олдох нь дамжиггүй. Хэдийгээр Б.Мягмарсүрэнгийн хувьд өндөр рейтингтэй байгаа ч түүнд нэр дэвших квот олдохгүй бололтой. Тиймдээ ч О.Баасанхүүд квотоо алдахчихгүй байх гэж найдлага тээсээр намын шийдвэрийг хүлээж байгаа аж.

 

-->