ОЙ ТОГТООЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

Нийтэлсэн: Админ 2018-08-07 8:48:07

ОЙ ТОГТООЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД



Наймдугаар сарын еснөөс 12- ны хооронд БНХАУ - ын Бээжин хотод зохион байгуулагдах 200 сая төгрөгийн шагналын сантай "JIUDUAN WORLD CUP – 2018 ” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Хятад, Герман зэрэг орнуудын шилдэг 200 тамирчин хоёр  өдрийн турш стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) зургаан төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна.


 

Ерөнхий дасгалжуулагчаар ОУ-ын Их Мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан ажиллана.



Тамирчдын бүрэлдэхүүнд:


  • ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч / 

  • ОУ-ын Их Мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /  

  • ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /

  •  Их Мастер Б.Шижир-Эрдэнэ / Оюуны олимпийн Алтан медальт /

  •  Их Мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга / 

  • Б.Лхагвадорж / ОУ-ын тэмцээний мөнгөн медальт / 

  • Г.Солонго 

  • А.Уянга 

  • Б.Болоржин

  •  Б.Хулан нар тус тус оролцоно.

                                                                                                  


Л.Сайнбаяр