УИХ-ын гишүүдийн тал хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй

Нийтэлсэн: Админ 2020-02-11 14:19:08

Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг  бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдээд байна.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дуусчээ.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 32,7 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн 3, Төрийн нарийн бичгийн дарга 8, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна.   

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллаж байгаа юм.