Ухань дахь 31 оюутныг авчрахаар боллоо

Нийтэлсэн: Админ 2020-01-31 15:08:00

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа Монголын 31 оюутанг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авсан байна. Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтой бөгөөд МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц бэлтгэлээ базаасан байгаа юм.

Тус улсын Ухань хотод Монгол Улсын  33 оюутан тэнд сурч байгаагаас 31 нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан бол хоёр оюутны хувьд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй байгаа юм байна. Тэгдээг оюутнуудыг эх орондоо ирсний дараа ХӨСҮТ-д тусгаарлах, үзлэг шинжилгээ хийх, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас хэлж байсан юм.