UFC-248: Монгол тулаанч Д.Батгэрэл тулалдана

Нийтэлсэн: Админ 2020-01-23 11:58:40

Холимог тулааны урлагийн дэлхийн томоохон холбоодуудын нэг UFC-ийн ээлжит тэмцээн UFC-248 дахь эвент Монгол улсын тамирчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубын тамирчин  Д.Батгэрэл тулалдана. Тэрбээр тахиа жингийн ээлжит тулаанаа өдгөө 40 настай Аргентиний Гвидо Каннетитэй хийнэ. Гвидо Каннетигийн хувьд UFC-ийн замналдаа 12 тулаан хийж 8 ялж, 4 ялагдсан гэсэн үзүүлэлттэй явж байна. Харин Д.Батгэрэлийн хувьд нийт найман тулаан хийн 6 ялж, хоёр ялагдсан гэсэн үзүүлэлттэй яваа.

UFC-248 нь ирэх гуравдугаар 8-нд АНУ-ын Лас-Вегас хотын Т-Мobile цэнгэлдэхэд зохион байгуулагдана. Энэ өдрийн гол тулаан Израил Адесаня болон Ёил Ромеро нарын хооронд зохион байгуулагдана.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх