Орост сурч байгаа гадаадын оюутнууд ажил хийх эрхтэй боллоо

Нийтэлсэн: Админ 2020-01-23 10:35:52

ОХУ-д сурч байгаа гадаад орны оюутнууд тусгай зөвшөөрөл авалгүйгээр ажил эрхлэх боломжийг олгосон хуулийг Төрийн Дума нэгдүгээр сарын 21-нд баталлаа. Өмнө нь гадаад оюутнууд зөвхөн амралтын үеэрээ, мөн сурч байгаа сургуульдаа хөдөлмөр эрхэлж болдог, бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийг засаг захиргааны байгууллагаас авдаг байсныг ийнхүү өөрчилж байгаа юм.

“Орост сурч байгаа гадаад орны оюутнуудад суралцахаас гадна хөдөлмөр эрхэлж орлого олох боломжтой боллоо. Энэ хууль нь Ерөнхийлөгч Путины дэвшүүлсэн Орост сурах гадаад оюутны тоог нэмэгдүүлэх зорилгод нийцэж байгаа юм” хэмээн Төрийн Думын спикер Вячеслав Володин хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх