Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдэл гаргалаа

Нийтэлсэн: Админ 2020-01-23 9:57:07

“Өдрийн сонин”-ы 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт иргэн “Х.ОЮУН:Ц.НЯМДОРЖ САЙДЫН 143 М.КВ БАЙР НААНА ЧИНЬ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛЖ ХЭЛЖ БАЙСАН гэх гарчигтай ярилцлагад“Энэ байранд Ц.Нямдорж сайдын 143 м.кв байр байх ёстой, Чи өг” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь тухайн төслийн гэрээ байгуулагдах болон барилга угсралтын ажил эхлэх үед тус яамны сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд ямар нэг байдлаар хамааралгүй, ор үндэсгүй худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.