Нийт 29308 иргэн НӨАТ-ын азтан боллоо

Нийтэлсэн: Админ 2020-01-20 10:30:59

Өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29,340,384 баримт  хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 6

5 сая төгрөгийн 25

1 сая  төгрөгийн 232

100 мянган төгрөгийн 2667

30 мянган төгрөгийн  26378 баримт тохиролд таарч, нийт 29,308 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 81695594.

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344.