“Дакар ралли-2020”: Пауло Кончалвес таалал төгслөө

Нийтэлсэн: Javkhlan 2020-01-13 16:01:02

Саудын Арабд энэ сарын 5-нд эхэлсэн авто, мото спортын “Дакар ралли-2020” уралдаан ид болж байна. Тус тэмцээний гарааны долдугаар шатны 253 дахь км-т Португалын уралдаанч Пауло Кончалвес уралдааны замд унаж осолдсоноор таалал төгссөн байна. 40 настай Гончалвес зургадугаар гарааны нийт үзүүлэлтээр мотоциклын төрөлд 46 дугаар байрт бичигдэж байсан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн тэмцээнд оролцогчид нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлжээ.

 

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх