3×3 сагсанбөмбөгийн Ази тивийн чансааг Монгол улс тэргүүлж байна

Нийтэлсэн: Админ 2020-01-08 11:24:01

FIBA 3×3 буюу олон улсын сагсанбөмбөгийн 3х3 холбооноос өчигдөр 2020 оны дэлхийн чансааг шинэчлэн, танилцууллаа. Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн шинэчилсэн чансаанд топ-100-т багтсан байна.

Ази тивийн FIBA 3×3 сагсанбөмбөгийн чансааг манай улсын тамирчин Д.Дэлгэрням тэргүүлж байна. Азийн топ 10 тамирчинд  Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, А.Анад нар багтсан нь Монгол Улсын FIBA 3×3 сагсанбөмбөгийн чансаа Азидаа ноёрхож буйг харуулж байна. 

  • Д.Дэлгэрням No.44 (Азийн No.1)
  • Э.Дөлгөөн No.53 (Азийн No.2)
  • Э.Цэрэнбаатар No.69 (Азийн No.4)
  • А.Ананд No.77 (Азийн No.6)

WORLD RANK