Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болно

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-24 14:07:24

 

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. 2011 онд анхны барилдаанд аварга С.Мөнхбат түрүүлж байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэж байв. Энэ барилдаанд түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар шилжин явах цом гардуулдаг уламжлалтай юм. 


Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд:

2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын анхны эзэн болж байв.

2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.

2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.

2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.

2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв.

2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.

2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх