Н.Төгсцогт, Гари Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын үнэ хүрчээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-23 12:00:54

Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын Аллентаун хотод WBC холбооны 57.5 кг-ын жингийн дэлхийн аварга Гари Рассельтай ирэх оны ирэхээр хийхээр болсон билээ. Тэд мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсний төлөө тулалдах юм. Тухай өдрийн гол тулаан энэ бөгөөд тасалбарын үнэ нь 30-200 ам.доллар юм байна. Манай гавьяат мэргэжлийн рингэнд хөл тавиад таван жил болохдоо нийт 10 тулаан хийж, есөд нь хүнд цохилтоор ялсан амжилттай яваа юм.