Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарыг эрхийг маргааш сэргээж магадгүй

Нийтэлсэн: Админ 2019-12-19 11:42:00

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал маргааш Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Нэгдүгээрт, энэ жил Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй байсаныг оруулах эсэх асуудал. Дээрх аймгийн бөхийн салбар хорооныхон Баяр наадмын бөхийн оноолтыг будилуулж, МҮБХ-нд оноолтоо явуулаагүй гэх зөрчил гаргасан юм. Хоёрдугаарт, допинг хэрэглэж, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээх эсэх асуудлаар хуралдах юм байна. Хоёр жилийн өмнө БСШУСЯ-наас “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад дээрх таван бөхөөс эерэг хариу гарсан билээ.  

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх