Олимпийн аварга дасгалжуулагчтай Монголын биатлончид 19-т хурдлав

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-17 14:19:00

Словенийн Поклюка хотод залуучуудын биатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний сүүлийн өдөр багийн болон ганцаарчилсан, буухиа төрөлд 29 орны баг тамирчин өрсөлдөхөд 19 тамирчин бахианд амжилттай хүрэв. Тус тэмцээнд Монголын биатлонч М.Долижинсүрэн, Э.Энхсайхан нар 19 дүгээр байрт орлоо. Манай залуус хэдий сүүл мушгисан ч энэ төрөлд өмнө нь монгол тамирчин барианд оролгүй тойрогдуулан хасагддаг байв. Тэмцээнд Монголын багийн ахлах дасгалжуулагчаар олимпийн наадмын алт, мөнгөн медалльт Беларус улсын гавьяат дасгалжуулагч А.Попов ажиллаж байна.

 

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх