Б.Энэбиш дэлхийн аварга болж, Казахстанд төрийн дуулалаа эгшиглүүлэв

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-16 15:34:02

Казахстаны Актобе хотод казах үндэстэний күрес бөхийн ДАШТ болж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Энэбиш онцгой сайн барилдсанаар алтан медалийг төвөггүй хүртэв. Тэрбээр төрийн дуулалаа эгшиглүүлээд зогсохгүй тэмцээний техниктэй бөхийн шагналыг хүртсэн юм. Мөн 55 кг-д Д.Бөхчулуун мөнгө, 90 кг-д Э.Түмэннасан хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд түрүүлсэн бөх 2000, дэд байр 1000, хүрэл медалийг 500 ам.доллараар шагнаж урамшуулж байгаа юм байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх