Д.Амартүвшин ялагдлаа

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-12 11:29:05

БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн “World masters” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 67 орны нийт 445 тамирчин өрсөлдөх бол манайхаас 21 жүдоч зодоглож байна. Дөнгөж сая тэмцээний 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, 57 кг-д Д.Сумъяа нар ялагдсанаар үзэгчдийн эгнээнд шилжив. Харин 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг Мексикийн бөхийг цэвэр ялсанаар цааш өрсөлдөх боломжоо хадгалж үлдлээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх