Монгол бүжигчин гудамжны бүжгийн тэмцээний шилдэгт шалгарлаа

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 12:07:15

Тайвани улсад энэ сарын 7-нд болсон гудамжны бүжгийн тэмцээнд Дөк гэгч Монгол бүжигчин амжилттай оролцож, шилдэгт шалгарлаа. Олон улсын чанартай энэхүү тэмцээнд АНУ, Тайвани, Хонгконг, Швейцарь, Герман, Монгол гэсэн орны багаас шилдэг 16 бүжигчин шалгарч үлджээ. Манай бүжигчнийг дахин хоёр ч том тэмцээн хүлээж байгаа юм.