“Бөртэ чоно-2019” оны шилдэгт хэн хэн өрсөлдөж байна вэ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-09 11:24:00

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2019” наадмын ёслол энэ сарын 13-нд "Корпорейт" зочид буудлын концертын их танхимд болно. Энэ жил шилдэг эрэгтэй тамирчинд Д.Алтансүх (самбо), Э.Цэндбаатар (бокс), Д.Дэлгэрням (3х3), О.Ууганбаатар (жүдо), Л.Отгонбаатар (жүдо), Д.Пүрэвдорж, Ц.Цогтбаатар, Э.Даваахүү (буудлага) нарын найман тамирчныг нэр дэвшүүлсэн байна.

Харин эмэгтэй шилдэгт М.Уранцэцэг (жүдо), Д.Номин-Эрдэнэ (шатар), Б.Шоовдор (чөлөөт бөх), О.Есүгэн (буудлага), О.Гүндэгмаа (буудлага), С.Батцэцэг (чөлөөт бөх), М.Анхцэцэг (хүндийн өргөлт), Б.Бат-Ундрал (авто мото спорт), Б.Болортуяа (чөлөөт бөх), Ц.Анударь (буудлага) нарын арван тамирчны амжилтыг харгалзан Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос нэр дэвшүүлэн гаргасан байна. Мөн шилдэг спорт тоглоомын багт сагсан бөмбөгийн эрэгтэй 3х3, эмэгтэй 3х3, шайфтай хоккей, хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг нэр дэвшүүлжээ. Дээрх шилдэгт өрсөлдөж буй баг, тамирчидад Монголын спортын сэдвээр дагнан бичиж нийтэлдэг сэтгүүлчид маань санал өгсөнөөр тайлах юм. "Бөртэ чоно" наадмын шилдгүүд:

“Бөртэ чоно” наадмын он оны шилдэгүүд:

2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)

2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий хошой алтан медаль)

2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпийн наадмын хүрэл медаль)

2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)

2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)

2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)

2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпийн наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпийн наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.

2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.

2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)

2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)

2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.

2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон.

2017 он: Д.Сумъяа, Д.Отгондалай,

2018: Л.Отгонбаатар, М.Нандинцэцэг

 

2019: ...

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх